Нөөцийн хонины махыг нэг килограммыг 13,000, үхрийн махыг 15,000 төгрөгөөр худалдаалж байна

2026 оны 4 сарын 01

Arslan.mn

Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөцийн махны эрэлт их болжээ.

Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Үүрийнтуяа "Нийслэлийн хэмжээнд 386 дэлгүүрт нөөцийн махыг жижиглэнгээр өдөр бүр худалдаалж байна. Есөн ААН нөөцийн махны түгээлтийг тасралтгүй нийлүүлдэг.

Зах зээл дээр махны үнэ өндөр байгаа ч нөөцийн хонины махыг нэг килограммыг 13,000, үхрийн махыг 15,000 төгрөгөөр худалдаалдаг, эрэлт ихтэй байна.

Нөөцийн мах худалдаалах найман нэрийн дэлгүүрүүдийн байршлыг сонгохдоо зах, худалдааны төвөөс хол, иргэдэд ойр байхаар шалгаруулсан" гэж мэдээллээ.

Харин иргэдийн зүгээс "Нөөцийн үхрийн махны хүрэлцээ тааруу байна. Дэлгүүрт ирсэн ч хурдан дуусчихдаг" хэмээн хэлж байна.

Энэ жил есөн аж ахуйн нэгж 5,016 тонн мах нөөцөлсний 40 хувийг үхрийн, 60 хувийг хонины мах эзэлжээ.

Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр гуравдугаар сарын 30-ны байдлаар зах, худалдааны төвүүдэд үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар ₮27,000, цул мах ₮30,000, хонины ястай мах ₮22,000 бол цул мах нь ₮23,000-ыг давжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668234
1 эможи

keyboard_arrow_up