Хоригдож буй аавуудыг хүүхдүүдтэй нь уулзуулна

2014 оны 8 сарын 06

Манай улсын хэмжээнд жил бүрийн наймдугаар сарын 8-ныг "Аавуудын өдөр" болгон 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ талаар Монголын эрэгтэйчүүдийн нэгдсэн холбоо болон "Сайхан Монгол аав" ТББ-аас дэлгэрэнгүй мэдээллээ.

Энэ жил аавуудын баярыг угтан дараахь арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж. Тухайлбал, наймдугаар сарын 6-нд зохион байгуулагчид хүүхдийн зуслангуудаар зочлон хүүхдүүдийн дунд "Миний аав, миний бахархал" сэдэвт захидлын уралдаан зарлаж, аав нарт нь захидлыг дамжуулах юм байна. Мөн наймдугаар сарын 7-нд нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах байр болон хорих 431 дүгээр ангиуд дээр эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг зохион байгуулж, эцэг хүүхдүүдийг хооронд нь уулзуулан эрүүл мэнд, спорт соёлын арга хэмжээ явуулах ажээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6682
0 эможи
keyboard_arrow_up