“НИЙГАТА КҮБОТА“ ХХК ХААИС-ийн оюутан залуусыг дэмжих, технологийн чадамжийг сайжруулах зорилгоор “Kubota M135X“ маркын трактор хандивлалаа

2026 оны 3 сарын 27

Arslan.mn

Япон Улсын Нийгата Кубота ХК-иас Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологи, ХАА-н чиглэлээр суралцаж буй оюутнуудад практик дадлага, туршилт судалгаа хийх, сургалтын үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Кубота брендийн 135 морины хүчин чадал бүхий М135А трактор хандивлалаа. 

Тус үйл ажиллагаанд Япон Улсын Элчин сайд Игавахара Мисару, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Нийгата Кубота ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ёшидо Нориод, Ерөнхий захирал Ёшида Такэо, Эм Жэй Агритех ХХК-ий Гүйцэтгэх захирал Коизүми Ёшиэи, Эм Жэй Партнерс ХХК-ий Гүйцэтгэх захирал Кобаяши Такэхиро, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, “Техник Импорт” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг болон бусад төлөөлөл оролцлоо.

Хөдөө аж ахуйн зориулалттай техникээрээ дэлхийн брэнд болж чадсан Япон улсын “Кубота” үйлдвэрийн борлуулалтын төв Монголд 2019 онд байгуулагдсан бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал хэлсэн үгэндээ “Боловсролын салбарт Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газартай олон төслийг хамтран хэрэгжүүлж, ажил хэрэг болгосон. Саяхан хэрэгжсэн том төслийг дурдвал Япон Улсад “1000 инженер бэлтгэх” төсөл байна. Уг төслийн хүрээнд судалгаа хийх, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, лаборатори байгуулах ажил хэрэгжээд явж байгаа бөгөөд төслийн  хоёр дахь үе эхлэх шатандаа явж байна.

Тэгвэл өнөөдөр ХААИС-тай 14 жилийн турш хамтран ажиллаж буй Япон Улсдаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компаний нэг болох Нийгата Кубота ХХК-ий хамт олон ХАА-н чиглэлээр сурч буй оюутан, залуусын суралцах боломжийг дэмжих үүднээс орчин үеийн өндөр хүчин чадал бүхий Kubota M135X маркын трактор хандивлаж байна. ХАА-н салбарт техник технологи цаг тутамд л хөгжиж байна. Үүнийг соргогоор харж,  хүний нөөцийг бэлтгэхэд орчин үеийн технологиор дэмжиж ажиллаж буй Япон Улсын Элчин сайдын яам болон Нийгата Кубота ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье.” хэмээлээ.

Arslan.mn

Нийгата Кубота ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ёшидо Нориод:

2013 онд ХААИС-тай хамтын ажиллагааг эхлүүлж, өнөөдрийг хүртэл сайн харилцаатайгаар хамтран ажиллаж байна. Хүнсний салбарт дэлхий даяараа маш их анхаарал хандуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйн салбарт ухаалаг тоног төхөөрөмж буюу AI-д суурилсан тоног төхөөрөмжийн хөгжүүлэлтийг улам сайжруулах, жолоочгүй трактор ашиглах зэрэг олон олон шинэ технологи нэвтэрч байгаа. Тиймээс бид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, ХААИС-тай энэ тал дээр хамтран ажиллахыг

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь өсөн дэвших боломжтой салбар гэж хардаг.  Тиймээс энэ салбарт суралцаж буй оюутан залуусыг дэмжих, технологийн чадамжийг сайжруулах зорилгоор уг хандивын аяныг удаа дараа зохион байгуулж байна. 12 жилийн өмнө хандивласан 24 морины хүчин чадалтай трактор олон ч оюутан залууст сургалтын бааз нь болж чадсанд баяртай байна.

Arslan.mn

Эм Жэй Агритех ХХК-ий Гүйцэтгэх захирал Коизүми Ёшиэи:

Бид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт өөрсдийн зүгээс бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор анх ХААИС-тай хамтын ажиллагааг эхлүүлж байсан. Монгол Улс хүнсний салбартаа төмс болон буудайгаа л 100 хувь хангаж чадахаас бусад хүнсний ногоог 100 хувь хангаж чадахгүй байгаа гэж хардаг.

Үүнээс гадна бид хөдөө аж ахуйд өргөн хэрэглэгддэг хамгийн чанартай Кубота тракторыг монгол улсад нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Манай тракторууд шатахууны хэрэглээ багатай бөгөөд засвар үйлчилгээг цогцоор нь авахад асуудалгүй тул монголын хөдөө аж ахуй эрхлэгчдийн хэрэглээнд бүрэн тохирно. Үүнээс гадна бид шаардлагатай тохиолдолд сургалт зохион байгуулдаг.” хэмээлээ.

Arslan.mn

Ташрамд дурдахад Япон улсын Осака хот дахь “Кубота” корпорацын төв үйлдвэрээс үр тариа, хадлан тэжээл, төмс, хүнсний ногооны зориулалттай 23-135 морины хүчтэй тракторуудыг “Эм жэй агритех” компани зах зээлд нийлүүлж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668171
0 эможи

Зочин
2026-03-27 22:21
Терийн сургуулиудыг цэгцлэх болсондоо!!!
Зочин
2026-03-27 22:12
Монголчууд хандивын машин техник хэрэглэх дургүй байдаг, эдгээр нь дандаа алга болдог.
keyboard_arrow_up