Гавьяат тамирчин Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин маршрутаар 1418 км зам гүйжээ

2026 оны 3 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш Улаанбаатар–Бээжин–Тяньжин чиглэлд гүйж нийт 1418 км замыг туулан эх орондоо ирлээ. Түүний “Сайн үйлсийн хил дамнасан өвлийн хэт холын марафон” нь 34 хоногийн турш үргэлжилж, БНХАУ-ын Тяньжин хотод өндөрлөжээ. Монголын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 55 км бол БНХАУ-ын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 51 км байв.

Монголын нутгаар 16 хоногт нийт 661 км замыг туулсан бол БНХАУ-ын нутгаар 18 хоногт нийт 757 км замыг туулжээ. Хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхийн сацуу дэлхийн 224 улсад сурталчилсан нь гүйлтийн ач холбогдол оршино. Б.Цэвээндашийн гүйлтийг Монгол улсад давхардсан тоогоор 8 сая гаруй хүн үзсэн бөгөөд гүйлт нь зөвхөн спортын амжилт бус, олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой байснаараа онцлог юм.

“Tiens” группээс түүнд “Дэлхийн эрүүл мэндийн элч”, “Нэг бүс нэг зам–Хайр ба нийтийн сайн сайхны элч” хэмээх хүндэт шагналуудыг гардуулжээ. Ийнхүү Б.Цэвээндаш олон улсын хэмжээний энэхүү урт зайн гүйлтийг амжилттай гүйцэтгэж, Монголын тамирчны тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг харууллаа.

Б.Цэвээндаш "Би архи уудаг, тамхи татдаг, хэт хамааралтай байсан. Нэг л өдөр ээжийгээ бүтэн нойртой хонуулж, сэтгэлийг нь амраая гэж шийдсэн. Өмнө нь лам, бөө гээд хандаагүй шашин, очоогүй газар байхгүй. Тэгсэн ч муу зуршлаа орхиж чадахгүй байлаа. Хүн сэтгэлийн л амьтан юм билээ." гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668167
1 эможи

keyboard_arrow_up