АНУ руу F, M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй

2026 оны 3 сарын 27

Arslan.mn

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан. Улмаар 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.

АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй.  Барьцаа байршуулах шалгуур нь зөвхөн шаардлага хангасан бизнес/жуулчлалын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчдэд хамаарна гэдгийг онгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас санууллаа.

АНУ-ын визийн талаарх албан ёсны мэдээллийг https://mn.usembassy.gov/ болон https://travel.state.gov/.../countries-subject-to-visa... цахим хуудсуудаас авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668161
1 эможи

keyboard_arrow_up