АҮЭБ: Эхний ээлжинд шатахууны үнэ 300-аас 350 төгрөгөөр нэмэгдэнэ

2026 оны 3 сарын 27

Arslan.mn

 АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Б.Энхтүвшин "Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун 90.1 мянган тонн буюу 42 хоногийн нөөцтэй байна. АИ-95 шатахуун 6.4 мянган тонн буюу 72 хоногийн нөөцтэй байна. Дизель түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байна. Өчигдөр Үнэ, хангамжийн зөвлөлийг хуралдуулж, тодорхой зөвлөмжийг гаргасан. Үүнтэй холбогдуулан зарим мэдээллийг хүргэе. ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх хил үнийг ирүүлсэн.

Монгол улсын хэмжээнд 1200 гаруй вагон шатахуун байна. Бүх ШТС-уудын нөөцийн сав дүүрэн. Эдгээр нь сарын л нөөц юм.

Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэгдүүлэх зөвлөмж өгсөн. Шатахууны үнийг огцом өөрчлөлт хийхгүйгээр шат дараатай нэмнэ. Хил үнийг тооцоолбол 900–2000 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоо гарсан. Гуравдугаар сард дизелийн түлш 54 ам.доллароор, автобензин 30 ам.доллароор тус тус нэмэгдсэн.

Ард иргэддээ хэрэглээндээ хямгатай байхыг уриалж, зайнаас ажиллах нөхцөл боломжуудыг судалж байна. Дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж, боломжтой бол нэгнийхээ унаанд дайгдах байдлаар эргэлтээ багасгавал шатахууны нийлүүлэлт хангалттай." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668160
1 эможи

Зочин
2026-03-27 16:43
Төрд байгаа та нар хүн нэг бүрчлэн том машин унаж эхнэр хүүхдээ төсвийн мөнгөөр угжахаа больчихвол уг нь болох гээд л байгаам даа
Зочин
2026-03-27 16:22
сайд нарыг уг нь менежерийн ажлыг сайн хийж үнэ ханшийг тогтвортой байлга тэгээд ханшийг буулга гэж тавьдаг байх гэж бодох юм гэтэл энэ мэт махан толгойтууд үнэ нэмэх л юм ярьж суух юмдаа өөр гарц харах чадвар ер байхгүй
Zochin
2026-03-27 15:22
Argaguiteed l iim zuvlumj ogch bga blgui dee. Niitiin teevreeree sain zorchitsgooy oo. Zaaval biexhlen baih shaardlagagui humuust online ajillah bllomjiig ni olgo. Shaardlqgatai bol chuhal bish anguidiin huuhduudiig online bolgoh geh met ajluudiig tuluvluud yavbal yasiin be.
Зочин
2026-03-27 12:16
Оросуудыг муулаад байдаг монголчууд түлшний илүү төлбөрийг төлөх ёстой!
Зочин
2026-03-27 10:45
Үнэ нэмэгдэх ч яах вэ. Гол нь тасрахгүй л байх нь чухал.
keyboard_arrow_up