ТЦА: 16 нас хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эцэг эхэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Замын хөдөлгөөнд унадаг дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл оролцож эхэлнэ.
Гэвч талуудын эрх ашгийг хамгаалсан дүрэм, журам тодорхой биш байгаа, жил ирэх тусам осол гэмтлийн тоо өсөж байгаа учраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг ТЦА-аас өгч байна.
ТЦА-ны УСХ-ийн ахлах зохицуулагч Д.Ганхуяг "Тээврийн хэрэгсэлд тавигдах техник стандарт шаардлага гэж байдаг. Энэхүү стандартаар цахилгаан дугуй, мопед, мотоцикл замын хөдөлгөөнд оролцохдоо заавал касктай байх ёстой. Зүүн гар талд тольтой, дугаартай байна. Цахилгаан дугуй, мопедийг 16-аас дээш насны хүнд зориулалтын малгайтай унаж хөдөлгөөнд оролцох ёстой хуулийн зохицуулалттай. Хэрвээ танай хүүхэд 16 нас хүрээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эцэг эхэд хуулийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай болохыг анхааруулж байна" гэв.


