“Нүүрсний“ хэргээр хоригдсон Б.Ганхуяг энэ долоо хоногт суллагдана
2026 оны 3 сарын 25

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж, буруутай этгээдүүдэд хорих ял оноож байсан.
Шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах, 3 жил 9 сар хорих ялаар шийтгэсэн байдаг.
Тэгвэл түүний ялын хугацаа дуусаж, энэ долоо хоногт суллагдах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668126
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
