Хөтөлд хүнд даацын автомашин овоолго руу унаж, 28 настай залуу хавчуулагджээ
2026 оны 3 сарын 25

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл баг хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж, нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр (2026.03.24) 16:32 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Howo ZZ5707S3840AJ" загварын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж, жолооч иргэн У-ын баруун хөл жолооны хүрдэнд хавчуулагдсан байсныг гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668112
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
