Нэг өдөрт улсын дугааргүй 268 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцжээ
2026 оны 3 сарын 25

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. Өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр дугааргүй буюу бүртгэлгүй дугаартай 268 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцжээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668108
0 эможи
Зочин
2026-03-25 10:13
арай л дэндэж байна даа, цагдаа яагаад арга хэмжээ авахгүй ийм олноор нь явуулаад байдаг юм бол? нөгөө хар мянган замын камерууд, ухаалаг систем энэ тэр хаачсан бэ ?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
