Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулсан барилгын газраас хамаарал бүхий этгээддээ шилжүүлсэн этгээдийг шалгуулна

2026 оны 3 сарын 24

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны гуравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 511 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 307 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 204 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 1 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.  Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 132 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар төрийн өмчид бүртгэлтэй тоног төхөөрөмжийг бусдад дур мэдэн шилжүүлэн өгснийхөө хариуд бэлэн мөнгө авсан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулсан барилгын газраас хамаарал бүхий этгээддээ шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668104
0 эможи

keyboard_arrow_up