ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна

2026 оны 3 сарын 24

Arslan.mn

Сүүлийн үед Австралийн Дотоод хэргийн яам, Хилийн хяналтын байгууллагууд тус улсын хилээр зорчиж буй аялалын болон оюутны визийн зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд чиглэсэн хяналт шалгалтаа улам чангатгаж хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан эд зүйл нэвтрүүлэхийг оролдсон, визийн дүрэм журмыг зөрчсөн гэх зэрэг үндэслэлээр торгох, визийн зөвшөөрлийг цуцалж хил дээрээс буцаах арга хэмжээ авах болсон бөгөөд үүнд манай иргэд өртөх тохиолдол цөөнгүй гарах боллоо.

Иймд тус улсын хилээр нэвтрэх үедээ өөрт авч яваа эд зүйлсийг гаалийн мэдүүлгийн хуудсанд заагдсан нөхцлүүдийн дагуу үнэн зөв бөглөж байх, оюутан, суралцагч нар өөрт олгогдсон визийн зөвшөөрөлд тавигдах шаардлагыг анхааралтай судалж, хилийн хяналтын албаны хууль дүрмийг чанд сахин биелүүлж, виз оршин суух зөвшөөрөлтэй холбоотой үүсч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668090
0 эможи

keyboard_arrow_up