СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 20 настай иргэн согтуугаар машин жолоодож хоёр сурагчийг дайрч нэг нь газар дээрээ амиа алджээ

2026 оны 3 сарын 23

Arslan.mn

Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн согтуугаар машин жолоодож хоёр сурагчийг дайрч нэг нь газар дээрээ амиа алдсан НОЦТОЙ ОСОЛ гарчээ.

Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт жолоодох эрхийн үнэмлэхгүй 20 настай "У" нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож,  зам дээр явж байсан хоёр сурагчийг дайрсан осол гарсан байна.

Ослын улмаас нэг хүүхэд газар дээрээ нас барж, нөгөө хүүхэд нь гэмтэж тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл байна.

Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668076
1 эможи

H
2026-03-23 16:25
Жолоодох Эрхгүй тэгээд согтуу баяр тэмдэглэсэн гэнэ үү даварцын хайран хүүхэд ялыг нь тултал өг
Зочин
2026-03-23 15:34
СОГТУУ жолоочийн эрхийг насаар нь хасах хэрэгтэй.
keyboard_arrow_up