ЭМГЭНЭЛ: УБТЗ-д хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан мэргэжил нэгт ГУРВАН залуугаа алдаж, хүнд гарз тохиолоо

Улаанбаатар төмөр замын Чойр, Сүхбаатар өртөөний 3 ажилтан зам тээврийн ослоор нас баржээ.
"УБТЗ ХНН-д нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Хөдөлмөрийн хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан мэргэжил нэгт 3 залуугаа 2026 оны гуравдугаар сарын 20-нд эгнээнээсээ алдсан харамсалтай мэдээг хүлээн авлаа.
Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад "Зам тээврийн осол гарч хүмүүс нас барсан” гэх дуудлага, мэдээллийг энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шалгахад Дорноговь аймгийн Сайншанд сумын VIII багийн нутагт "Toyota Sai" маркийн автомашин замын хажуу руу онхолдож, зорчигч 3 иргэн нас барсан ослыг тус аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна" гэв.


