Эх орондоо гурван бэлэгтэй ирж буй ХУРАНДАА Н.НЯМЖАРГАЛ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Монгол Улсын Зэвсэгт хүчний хурандаа Н.Нямжаргал нар хамтдаа гэрэл зураг ийн татуулжээ.
Учир нь хурандаа Н.Нямжаргал Монгол Улсаас НҮБ-ын төв штабт шалгаран ажилласан үүрэгт хугацаа дуусгавар болж байгаа учраас гар нийлэмжтэй хамтран ажилласан Монгол бүсгүйд талархал дэвшүүлсэн байна.
Хурандаа Н.Нямжаргал НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албанд гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх багийн даргаар 2021 оны 9 дүгээр сараас 2026 оны 3 дугаар хүртэл ажилласан бөгөөд энэ хугацаанд НҮБ-ын хүсэлтээр 3 удаа сунгагдаж үүрэг үүрэг гүйцэтгэжээ. Энэхүү албан тушаал нь сонгон шалгаруулалтаар тэнцэж, анхны үүрэгт хугацаа нь дууссан ч НҮБ-ын талаас монгол хурандааг гурвантаа улираан ажиллуулах хүсэлтийг Монгол Улсын талд тавьж байсан гэсэн үг.
Хурандаа Н.Нямжаргалын НҮБ-ын төв штабт гүйцэтгэсэн үүргийг энгийнээр НҮБ-ын гишүүн 193 орон тэр дундаа цэрэг, цагдаа илгээгч 120 гаруй орны энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэрэг, цагдаа, энгийн алба хаагчдын сургалтыг хариуцдаг хамгийн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг Монгол бүсгүй гүйцэтгэсэн гэсэн үг.
Өнөөдөр олон улсын нөхцөл байдал амаргүй байх тусмаа офицер бүсгүйн гүйцэтгэх үүрэг, үүрэх хариуцлага ч тэр хэмжээгээр өндөр байсан нь дамжиггүй.
НҮБ-ын төв штабт монгол офицерууд шалгаран үүрэг гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчинд нэн чухал хэд хэдэн бодлогыг ажил хэрэг болгож чадсан нь 2022 онд НҮБ-ын Цэргийн ажиглагчийн дамжаа, 2023 онд Цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэл, 2026 онд НҮБ-ын штабын офицерын дамжааг Монгол Улсын Зэвсэгт хүчинд өөрсдөө бие даан зохион байгуулах эрх өвөртөлсөн явдал байв. Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд сургалт бэлтгэл, дамжаа, удирдлага гээд бүх түвшиндээ хүлээн зөвшөөрөгдөж буйн нотолгоо.
Мэдээж НҮБ-аас гишүүн орон бүртээ энэ боломжийг олгодоггүй бөгөөд асар их шаардлага шалгуурыг давж байж, хэдэн жилдээ цөөхөн хэдэн оронд олгогддог эрх Монгол Улсад жил дараалан ирсэн нь яах аргагүй НҮБ-ын төв штабт шалгаран үүрэг гүйцэтгэсэн Монгол офицеруудын гавьяа юм. За тэгээд, НҮБ-ын төв штабын бүлгийг даргын хувьд Монголоос давж, олон улсын түвшинд хийж гүйцэтгэсэн ажил нь ч хэмжээлшгүй биз ээ.
|
Эх сурвалж: Монгол Цэрэг-Дэлхийн ЦЭРЭГ
|

