ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулаад байна.
2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.
Энэхүү шаардлага нь 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс ӨМНӨ олгогдсон хүчинтэй визтэй иргэдэд ХАМААРАХГҮЙ.
Чухал анхааруулга
Визийн барьцааг ярилцлагаас өмнө УРЬДЧИЛАН ТӨЛӨХГҮЙ байхыг анхаарна уу. Урьдчилан төлөх нь виз олгох баталгаа болохгүй бөгөөд аливаа гуравдагч этгээдийн цахим хуудаснууд залилан байх эрсдэлтэй. Ярилцлагын өмнө төлбөр хийгдсэн тохиолдолд БУЦААН ОЛГОХГҮЙ.
Визийн нөхцөлийг бүрэн мөрдсөн тохиолдолд барьцаа мөнгийг холбогдох журмын дагуу буцаан олгоно гэж Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://travel.state.gov/.../countries-subject-to-visa...

