НДС-ийн өр төлбөрт хураан авсан Энхтайван найрамдлын ордныг ₮15 тэрбумаар худалдана

2026 оны 3 сарын 19

Arslan.mn

Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банк ХХК-аас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт нийт 39.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 99 үл хөдлөх хөрөнгийг тооцон шилжүүлэн авсан. Үүнээс 12 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ. 

Худалдан борлуулагдаагүй үлдсэн 37 ширхэг хөрөнгөнөөс шууд худалдан борлуулах боломжтой 11 үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нээлттэй мэдээлж байна.

Шууд худалдан борлуулах хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138, 8076-0777 утсаар холбогдож лавлах аж. 

Цаашид тус газраас бусад үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулах бөгөөд зарыг нийгмийн даатгалын байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүргэх юм байна. 

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
668017
1 эможи

keyboard_arrow_up