Казахстан Улсын Худалдаа, интеграцын Тэргүүн дэд сайд Айжан Бижанова “Мах Импэкс” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2026 оны 3 сарын 19

Arslan.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байна. 

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын Тэргүүн дэд сайд Айжан Бижанова болон  Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Алмас Сейтакынов тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчид мах, махан бүтээгдэхүүний салбарыг тэргүүлэгч, 80 жилийн түүхт “Мах Импэкс” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төлөөлөгчид “Мах Импэкс” ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, мах боловсруулах технологи, чанарын хяналтын тогтолцоо, үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалттай танилцаж, салбарын хөгжил, цаашдын хамтын ажиллагаа, боломжийн талаар санал солилцлоо.

Мөн экспорт, импортын чиглэлд  цаашдын түншлэлийг бэхжүүлэх, боломжуудыг онцоллоо. 

Arslan.mn

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын Тэргүүн дэд сайд Айжан Бижанова хэлэхдээ, энэхүү айлчлал нь  Монгол, Казахстан хоёр улсын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, импортын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Мөн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд бүхий л талаар тусалж, дэмжихээ илэрхийллээ. 

“Мах Импэкс” ХК нь  Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компани бөгөөд энэ жил түүхт 80 жилийн ой нь тохиож байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668012
0 эможи

keyboard_arrow_up