Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

2026 оны 3 сарын 14

Arslan.mn

Өнөөдөр буюу 2026 оны 03-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх нутгийн хойд хэсгээр үүлшинэ, Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 5 градусаар дулаарч 0...-2 градус хүйтэн байна. 

Багануур орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөх хоногоос 3 градусаар дулаарч -2...-4 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 4 градусаар дулаарч -3...-5 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667931
0 эможи

keyboard_arrow_up