Б.Энхтүвшин: Ойрын 3 сардаа энгийн АИ92 шатахууны үнэд өөрчлөлт орохгүй
2026 оны 3 сарын 13

АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "АИ92 авто бензиний нийлүүлэлтийн үнэ тогтворжсон. Гэрээ 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үйлчилнэ. Тонн тутмын үнэ 705 орчим ам.доллар. Гэхдээ үнэ 30 хувиар дээш, доош савлавал аль нэг улсынх нь санаачилгаар үнэд өөрчлөлт орно гэсэн заалттай.
Тиймээс ойрын 3 сардаа энгийн АИ92 шатахууны үнэд өөрчлөлт гарахгүй. Үнэ чөлөөлсөн Евро5 дизель түлш, Евро92 шатахууны үнэ хэлбэлзэхийг үгүйсгэхгүй." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667918
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
