ШУУРХАЙ: Интерполоор эрэн сурвалжилж байсан хоёр этгээдийг Казахстанаас олж, албадан авчирлаа
2026 оны 3 сарын 13

Олон улсын хэмжээнд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан М, Ц нарыг Казахстан Улсаас шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ оны 10-ний өдөр гүйцэтгэжээ.
- М урьд өмнө удаа дараа ял, шийтгэл хүлээж байсан, 2024 онд бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан.
- Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт тус тус холбогдон шалгуулж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.
Тэдний байршлыг Монгол Улсын цагдаагийн байгууллага Казахстан улсын Интерполтой хамтран явуулсан тусгай ажиллагаагаар тогтоон баривчилсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667911
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
