Дээрэлхэлтийн хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна

2026 оны 3 сарын 10

Arslan.mn

2026 оны 3 дугаар сарын 9-ний шөнө охид нэгнээ зодож буй бичлэг цахим сүлжээнд тархсан. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дээрх хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна. Урд өмнө дээрэлхэлтийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан, мөн өмнөх дээрэлхэлттэй холбоотой эцэг эхчүүдээс өргөдөл, гомдол, хүсэлт байгаа.

Гэмт хэрэг, зөрчил үйлдээд бичлэг хийдэг, эд зүйл, мөнгө нэхдэг үйлдлийг удирдан зохион байгуулаад байгаа 2 охин, 2 эрэгтэй хүүхэд байна. Насанд хүрээгүй хүүхдийг үл ялих зүйлээр шалтаглан дээрэлхдэг байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Шалгалтын явцад зодож, үг хэлээр доромжилж, бие махбодод нь гэм хор учруулсан нь тогтоогдсон. Бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн зөрчил тогтоогдоогүй. Хэрэв бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай байдаг. Хүүхдийн амь насанд хохиролтой хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жил хүртэл хорих ял шийтгэдэг” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
667874
1 эможи

Зочин
2026-03-11 09:09
Хүүхэд хүүхдээ зодно гэдэг чинь араатан,яргачид өсөж байна гэсэн үг одоо л дарж авах нь зөв.Барын зулзагийг бага дээр нь гэдэг шиг хүүхдүүдийн дотор нуугдаж байгаа муухөй ХАРГИС БОДЛЫГ НЭН ДАРУЙ УСТГАХ ХЭРЭГТЭЙ НИЙГЭМД ХАРГИС ЯРГАЧТД ХЭРЭГГҮЙ
Зочин
2026-03-10 21:17
Зодуулсан охины аав ээж ах дүү бүгдийг нь доромжилсон хэрэг шүү муу хатуу арга хэмжээ шүү зүгээр өнгөрөөгөөд үзээрээ муусайн авилгачидаа
Зочин
2026-03-10 21:14
Сэтгэцийн өөрчлөлттэй хүн алж мэдэхээр хүүхдүүд бна ш дэ тэр баньд нар бүрч мэдрэл муутай мансуурагч шиг л харагдаж бна шар хаданд хорьж эмчил юүн дээд сургууль, эцэг эхд нь өндөр торгууль тавь, сэтгэл санааны хохирол ийг маш өндрөөр төлүүл муу гаж донтон алуурчид л болно муусайн гөлөгнүүд
Зочин
2026-03-10 13:29
урд өмнө шүүхээр орсон хэргүүдийн шүүх нь шудраг бус шийдвэр гаргаж олон нийтийг бухимдуулсан шийдвэрүүдийг өсвөр насны хүүхдүүд үзээд нэгнийгээ хайрлахаа мэдэхгүй араатан болж байна шүү дээ. Дээр нь энэ олон харгис, хэрцгий сэгсийсэн охид, балмад хөвгүүдийг нас, хүйс харгалзахгүйгээр олны өмнө шившиглэж, хувийн мэдээллийг нь ил болгодог баймаар санагдах. Даанч хүний эрх, хүүхдийн эрх, насанд хүрээгүй бла бла....гэх байх л даа. Бөгсөө ч олигтой гүйцэд арчиж чадахгүй юмнууд "Хүний эрх, хүүхдийн эрх"-ээр бамбай хийж бусдын танхил үрийг эрэмдэглэж, хүчирхийлж, толгой түрийгүй нь зодож, олуулаа доромжлон айлгаж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар нь дур зоргоороо хохироох эрхтэй байж боломгүй.
keyboard_arrow_up