“УБДС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан Дэд захиралтай уулзлаа

2026 оны 3 сарын 10

Arslan.mn

“УБДС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Узбекистан – Монголын дэд бүтэц хариуцсан Дэд захирал Александр Рогачевскийтай тус банкны санхүүжилтээр 2020 оноос хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл”-ийн ажлын явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ.

“Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл” нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай байдал, үр ашгийг дээшлүүлж хотын агаарын чанарыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулж амжилттай хэрэгжиж байгаад хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар санал солилцов.

“УБДС” ТӨХК-ийн зүгээс Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгч бүр өөрийн дулааны эрчим хүчний хэрэглээгээ хянах нэгдсэн тоолуурын системийг суурилуулах, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эрчим хүчний хэмнэлтийг бий болгох сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв.

Arslan.mn

Тус уулзалтанд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Төслийн нэгжийн ахлагч С.Мөнхбаяр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан дэс банкир А.Үржинбадам, дэд бүтэц хариуцсан шинжээч Ө.Номиундарь нар байлцлаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667871
0 эможи

keyboard_arrow_up