БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026 оны 3 сарын 09
Arslan.mn
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /E-9 виз/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2026 оны 03 дугаар сард зохион байгуулагдах гэж байна.
БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийг ehalamj.mn сайтаар энэ сарын 24-27-ны хооронд бүртгэхээр болжээ.
Сайтаар онлайнаар бүртгэнэ БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ (дараахь байдлаар урьдчилан файлаар бэлтгэх) Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх байж болно.
  • 1% хуулбар 600 пиксел jpg форматтай 100кв файлын хэмжээтэй байх  

Цээж зураг

  • 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь
  • 100–300 pixel jpg форматтай файлын хэмжээ 15кв
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан
  • Цагаан фонтой бараан хувцастай
 Бүртгэлийн хураамж
  • 28 ам.доллар тухай бүртгэлийн өдрийн зарласан ханшаар
 ТАВИГДАХ ШААРДЛАГА
  •  18–39 настай байх (1986.03.26 – 2008.03.25 хооронд төрсөн)
  •  Монгол Улсад гэмт хэрэгт холбогдож байгаагүй
  •  БНСУ-аас албадан гаргагдаж байгаагүй
  •  БНСУ-д нэвтрэх визний хориггүй байх Эрүүл мэндийн шаардлага хангах
  •  E-9 /E-10 визээр өмнө нь 5-аас дээш жил ажиллаагүй
 ШАЛГАЛТЫН ҮЕ ШАТ

 1-р шалгалт – Солонгос хэлний шалгалт (EPS-TOPIK)

  •  Унших
  • Сонсох
  • 120 оноо (60) босго оноо нэмэгдсэн
 2-р шат – Ур чадварын шалгалт
  • Ярилцлага
  •  Биеийн чадвар
  • Суурь ур чадвар
 Эцсийн сонгон шалгаруулалт нийт онооны дарааллаар хийгдэнэ.
АНХААРУУЛГА:  
  • Залилах гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө урьдчилан сэргийлнэ үү
  • Албан ёсны бүртгэл зөвхөн төрийн байгууллагаар дамжин хийгддэг.
  • Зөвлөгөө, мэдээллийг дараах утсаар болон сайтаас авна:
 
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667856
0 эможи

keyboard_arrow_up