Төрийн дээд цол, одон медаль олгоно хэмээн 35 сая төгрөг залилсан иргэнийг 4,8 жил ХОРИХ ЯЛ шийтгэжээ
2026 оны 3 сарын 05

Төрийн дээд цол, одон медаль олгоно хэмээн 35 сая төгрөг залилжээ.
Тодруулбал, нэр бүхий иргэн эмнэлгийн байгууллагын ажилтан нарт төрийн дээд цол, одон медаль болон бусад байгууллагын шагнал олгуулж өгнө хэмээн төөрөгдүүлж, нийт 35 сая төгрөг залилсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 8 сарын хорих ял оноосон байна.
Иймд иргэд хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667819
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
