С.НЯМ-ЭРДЭНЭ: Эрүүл мэндийн ЛАБОРАТОРИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ТОГТОЛЦООГ олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ

2026 оны 3 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Үндэсний Итгэмжлэлийн төв, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон холбогдох удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын лаборатори итгэмжлэлийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэх, харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад албан бус тоогоор 395 орчим эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 
Үүнээс Үндэсний Итгэмжлэлийн төвд бүртгэлтэй 39 лаборатори байгаагаас 24 лаборатори нь итгэмжлэгдсэн байна. Энэхүү үзүүлэлт нь эрүүл мэндийн лабораториудын стандартын хэрэгжилт, итгэмжлэлд хамрагдалт хангалтгүй байгааг харуулж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний үр дүнг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарч байгааг харуулж байна.

Ажлын хэсэг дараах чиглэлээр ажиллана. Үүнд:

- Олон улсын харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоонд нэгдэх
- Эрүүл мэндийн лабораторийн чадавхыг олон улсын стандарт, итгэмжлэлийн шалгуур баримт бичгийн дагуу үнэлэх, итгэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх;
- Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-т эмнэлгийн лаборатори итгэмжлэлийн төрлөөр итгэмжлүүлэх бэлтгэл ажлыг хангах, өргөдөл хүсэлт илгээх, олон улсын ижил түвшний үнэлгээнд хамрагдах;
- Олон улс, бүс нутгийн итгэмжлэлийн байгууллагын олон улсын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэх замаар Монгол Улсын эрүүл мэндийн лабораторид хийгдсэн сорилт, шинжилгээний үр дүнг гадаад улс оронд хүлээн зөвшөөрүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх.
- Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тохирлын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх
- Улсын хэмжээнд ашиглагдаж буй эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар тохирлын баталгаажуулалтад хамруулах;
- Стандартын шаардлагад нийцлийг үнэлж, баталгаажуулах чадамж бүхий тохирлын үнэлгээний байгууллагын тогтолцоог бүрдүүлэх;
- Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагаар дамжуулан баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлэх.
- Цаашид эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй стандартын хамрах хүрээг өргөтгөж, олон улсын жишигт нийцсэн чанар, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үе шаттайгаар бэхжүүлэх, лабораторийн итгэмжлэл болон тохирлын үнэлгээний тогтолцоог цогцоор нь хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Ингэснээр эрүүл мэндийн салбарын стандарт, итгэмжлэлийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах стратегийн зорилтыг хангах нөхцөл бүрдэх юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667805
0 эможи

keyboard_arrow_up