Төрийн албаны шалгалтын үеэр гар утаснаасаа хуулсан 4 иргэний шалгалтыг зогсоожээ

2026 оны 3 сарын 04

Arslan.mn

2026 оны нэг улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр орон даяар нэгэн зэрэг эхэлсэн билээ.

Тэгвэл шалгалтын эхний өдөр нийслэлд 267, орон нутагт 1057 иргэн оролцсоноос нийслэлд 96, орон нутагт 324 иргэн тэнцжээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг танхимаас гадна камерын тусламжтайгаар цахимаар хянадаг.

Шалгалтын үеэр бусадтай ярих, бусдад саад учруулах, утастай орж, хуулахыг завдсан, цаас, бал гаргасан зэрэг 24 иргэнд сануулга өгчээ.

Мөн гар утаснаасаа хуулах гэж оролдсон Говь-Алтай аймгийн 2, Хөвсгөл аймгийн 1, Сүхбаатар аймгийн 1 иргэний шалгалтыг нь зогсоож, танхимаас гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667792
0 эможи

keyboard_arrow_up