ТАНИЛЦ: Энэ долоо хоногийг дуустал ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛЭХ музейн цагийн хуваарь

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг.
Энэ жилийн арга хэмжээ гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Нийслэл, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Зарим музейнүүд энэ долоо хоногт ажиллах цагийн хуваариа танилцуулсныг хүргэж байна.
-Монголын цэргийн музей - 09:00-16.30
-Монголын уран зургийн галерей - 09:00-16.30
-Монголын театрын музей - 09:30-16:30
-Улаанбаатар хотын музей - 08:00-17:00
-Монголын Уран зургийн галерей - 10:00-17:30
-Дүрслэх урлагийн музей - 09:00-17:00
-Үнэт ховор номын музей - 09:00 - 20:00
-Улаанбаатар хотын музей - 08:00-17:00
-Чингис хаан Үндэсний музей - 09:00-16:00 (Мягмар гарагт өвлийн хуваарийн дагуу амарна)
-Чойжин Ламын Сүм музей - 10:00-16:30
-Монголын Үндэсний музей - 09:00-16:30
-Байгалийн түүхийн музей - 09:00-18:00 (Сүүлийн үзэгчийг 16:00 цагт нэвтрүүлнэ)
-Богд Хааны Ордон музей - 09:00-16:00
-Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей - 09:00-12:00, 13:00-17:00
-Говьсүмбэр аймгийн Боржигин өв музей - 09:00-16:30
-Дорнод аймгийн музей - 09:00-16:30
