Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид “Хурандаа” танхимыг байгууллаа

Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний түүхт 90 жилийн ой, Монгол хурандаа нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтан Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид “Хурандаа” танхимыг байгууллаа.
“Монгол хурандаа” нийгэмлэгийн Дотоод хэргийн их сургуулийн салбар зөвлөлийн санаачилгаар байгуулсан энэхүү танхимын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2026.02.27/ болов.
Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн Усан спорт, сургалтын төвийн дарга, хурандаа Н.Үербаатарт “Монгол хурандаа” нийгэмлэгийн гишүүний үнэмлэхийг гардууллаа.
Олон хурандаа Удирдлагын академиас бэлтгэгдэн гардаг тул энэ л цуваа өнө мөнхөд үргэлжлэхийг бэлгэдэн Их сургуулийнхаа Удирдлагын академид энэхүү “Хурандаа” танхимаа байгуулснаа салбар зөвлөлийнхөн онцоллоо.











