Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй БНХАУ-ын 74, БНСУ-ын 6 иргэнийг Монгол Улсын ХИЛЭЭС БУЦААЖЭЭ
2026 оны 2 сарын 26

Гадаадын иргэн, харьяатын газраас энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ.
Тодруулбал, Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан 1 иргэн байна.
Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667718
0 эможи
Зочин
2026-02-26 11:23
Солонгос иргэдийг буцаах нь зөв. Монголчуудыг хил дээрээсээ буцаадаг гэсэн биз дээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
