Малдаа яваад сураггүй болсон иргэдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ
2026 оны 2 сарын 26

Дорнод аймаг, Гурванзагал сум Рашаат багийн “Цагаан хонхор” гэдэг газар 02.24-ний өдрийн 17:30 цагт автомашинтай иргэд малдаа яваад сураггүй болсон тухай 02.25-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан.
Тус сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:50 цагт “Land Cruiser Prado-150” загварын автомашинтай иргэн Х /34 настай, эрэгтэй/, М /32 настай эмэгтэй/, “Land Cruiser-200” загварын суудлын автомашинтай иргэн Х/37 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар нь тус багийн “Хоргой” гэдэг газар малаа хоргоож байхад эсэн мэнд олжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667714
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
