Д.Тогтохсүрэнг цагдан хорьсон шийдвэрийг өмгөөлөгчийн гомдлоор “хилийн хориг“ болгож өөрчилсөн гэв

2026 оны 2 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас Д.Т-г “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар шүүхээс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байв.

Д.Т-ийн өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Гэвч шүүгчийн энэхүү захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Б.Б нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Улмаар хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Д.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667658
0 эможи

Д.Тогтохсүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up