Өнгөрсөн долоо хоногт төөрч сураггүй болсон 9 удаагийн дуудлага бүртгэгдэж, нэг иргэн өндрөөс унаж нас баржээ

2026 оны 2 сарын 23

Arslan.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.16-2026.02.23/ нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байгаа юм.

Үүнд:

  • цас шаварт суусан-23,
  • зам тээврийн осол
  • гурав, төөрсөн, сураггүй болсон - ес,
  • өндрөөс унах - нэг,
  • усны осол - нэг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667648
0 эможи

keyboard_arrow_up