ШУУРХАЙ: Хөвсгөл нууранд үүссэн хар хил рүү долоон хүнтэй машин орж, 2 иргэн живсэн  харамсалтай хэрэг гарчээ

2026 оны 2 сарын 19

Arslan.mn

Хөвсгөл нууранд үүссэн хар хил рүү долоон хүнтэй машин орсноор нэг том хүн, нэг хүүхэд живж, таван иргэн эсэн мэнд гарчээ. 

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн "Хачим" гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 170 км, Хатгал тосгоноос хойд зүгт 70км, Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 62 км/-т Ханх сумаас Ренчинлхүмбэ сум руу явж байсан иргэн Ө.Б эзэмшлийн  УАЗ-Пургон загварын автомашин  7 зорчигчтой Хөвсгөл нуурын мөсөн дээр явж байхдаа хар хил рүү орж нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живсэн, таван иргэн эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 2026.02.18-ны өдрийн 20:16 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667639
1 эможи

keyboard_arrow_up