ХӨСҮТ-ийн ахмад ажилтан, жолооч Д.Гаваабалжир Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа

2026 оны 2 сарын 17

Arslan.mn

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХӨСҮТ-ийн ахмад ажилтан, жолооч Д.Гаваабалжир Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа. 

Тэрээр энэ үеэр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сүрээр дарагч хэмээх гал морин жилийнхээ босгон дээр Алтангадас хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болж, энгэртээ гялалзууллаа. Өнгөрсөн хугацаанд хамт ажиллаж байсан ХӨСҮТ-ийн нийт хамт олон болон ханьдаа, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" хэмээлээ. 

Тэрээр 2006 оноос хойш ХӨСҮТ-д ажиллаж эхэлсэн бөгөөд халдварын дэгдэлтийн голомтод өөрөөр хэлбэл улаанбурханы дэгдэлт, коронавирусийн цар тахлын голомтод ажиллаж байжээ. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667633
0 эможи

keyboard_arrow_up