Б.НАРАНБАДРАХ: Дэлхийн Нобелийн эрдэмтдээс эхлээд ХОЁР ТЭРБУМ гаруй хүнд Монгол ахуй, монгол адууны соёлыг сурталчилж чадсан

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулсан билээ.
Энэ үеэр “"Монгол адууны диваажин" НҮТББ-ын тэргүүн, "Empathy education" хөтөлбөрийн санаачлагч Б.Наранбадрахыг Алтангадас одонгоор шагнагдсан юм.
Тэрээр "Дэлхийн Нобелийн эрдэмтдээс эхлээд ХОЁР ТЭРБУМ гаруй хүнд Монгол ахуй, монгол адууны соёлыг сурталчилж чадсан маань миний хамгийн том бахархал болж байна.
Бид Дэлхийн адууны өдөртэй болж, дэлхийн бөөрөнд оршин буй 200 гаруй сая морьтонгуудыг нэгэн дээвэр дор цуглуулах том ажлыг эхлүүлсэн. Энэ жилийн хувьд 56 орны 10,000 морьтонг цуглуулахаар болж, бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Монголчууд бүгд л мориндоо хайртай. Миний зам дээр хэн нэгнийг тавьчих юм бол надтай л адилхан энэ үйлийн төлөө зүтгэх байх. Өнөөдрийн энэ цэгт хүрэхэд миний хань, хоёр ээж минь их тулж, түшсэн. 2024 оноос хойш энэ ажлыг хийхэд миний гэр бүлийнхэн түшиг тулгуур болж, үргэлж дэмжиж байсан.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн Спортын зөвлөх н.Амарсайхан, НИТХ-ын дарга Д.Баяр болон морины төлөө хамдтаа зүтгэж буй бүх хүнд талархал илэрхийлье.
Мөн миний энэ хичээл зүтгэл, ажлыг үнэлж, анхнаас нь зоригжуулж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд талархал илэрхийлье." хэмээлээ.



