Шүүхээс зорчих эрхээ хязгаарлуулсан “Говь“ХК-ийн Б.Амарсайхан ДАХИН ЗОДООНЫ ХЭРЭГТ холбогджээ

2026 оны 2 сарын 16

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдөр  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Канте” гэх шөнийн цэнгээний газарт зодооны хэрэг гарч, уран бүтээлч Буманд гэмтэл учруулсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байсан.

Тэгвэл "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогджээ.

Тодруулбал, энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зодоонд 3-4 хүн оролцсон бөгөөд тэдний нэг нь Б.Амарсайхан аж.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад,  "Зодооны улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг шалгаж байна" гэв.

Эргэн сануулахад, Б.Амарсайхан нь хүн зодож гэмтэл учруулсан, оргон зайлсан хэрэг үйлдэж шүүхээс ял авсан этгээд юм. Тухайлбал,

  • 2025 оны долдугаар сард зодооны хэрэгт холбогдсон,
  • Хэргийг шалгах явцад гадаад руу гарч, улмаар Интерполоор эрэн сурвалжлагдсан,
  • Улмаар Монголд авчирч, шүүхээс зорчих эрхийг хязгаарлах, тэнсэн харгалзах ял оногдуулсан нь олон нийтийн зүгээс "мөнгөтэй баян хүнд шүүх зөөлөн ял өглөө" гэх шүүмжлэл хүчтэй өрнөсөн байдаг.

Хэрэв дээрх нөхцөл байдал үнэн бөгөөд тэнсэн харгалзах ял эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон бол Эрүүгийн хуулийн дагуу өмнөх ялыг хүчингүй болгож, хорих ял болгон өөрчлөх үндэслэл үүсэх боломжтой гэж хуульчид тайлбарладаг.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667608
0 эможи

Зочин
2026-02-16 20:36
Монголын бүх ноолуур гадаад руу гардаг. Монголд ноолуур нэрийдлээр нейлонон хувцаснуудыг хийж зардаг. Нейлонон хувцаснуудыг хийж зардаг олон үйлдвэрийн нэг нь Говь юм
Зочин
2026-02-16 20:33
Энэ амарсайханыг гаднаас харахад жул л юм харагдах юм
Б.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up