Технологид суурилсан даатгалын шийдэл уриатай “МИГ ДААТГАЛ“ хэрэглэгчдээ хохироодог уу...

2026 оны 2 сарын 13

Arslan.mn

Технологид суурилсан даатгалын шийдэл уриатай МИГ ДААТГАЛ хэрэглэгчдээ хохироодог уу. Энэ талаар нэгэн хэрэглэгч цахим хуудсандаа сэтгэгдлээ бичжээ.

Тэрээр "Гэрийнхээ гадаа зогсож байсан чинь нэг машин гражнаасаа гарч ирээд шууд мөргөчихлөө. Танидаг, нэг байранд амьдардаг залуу байна. Нээх маргалдсан ч үгүй, бууж ирээд ярилцлаа. Угаасаа нөхцөл байдал ойлгомжтой. Уг нь ямар ч сэвгүй, зураасгүй, цэмбэгэр,сайхан машинаа унаж байсан бидэнд жаахан онцгүй санагдлаа. Ингээд нөгөө мөргөсөн залуу маань даатгалаа дуудлаа. МИГ Даатгал ХХК -MIG Insurance LLC гээд даатгалтай юм байна. Манайх технилогт суурилсан мундаг даатгал та ирээд байх шаардлаггүй онлайнаар шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд явуулаарай гэлээ. Зураг хөргөө авч, үнэлгээгээр орж, бичиг баримт гээд шаардлагатай бүх зүйлийг нь явууллаа.
- За ингээд боллоо. 7-10 хоногийн дараа таны хохирол шийдэгдэж нөхөн төлбөр нь орноо гэлээ.
- Ингээд 7 хоноод ярихгүй болхоор нь залгалаа.
- Миг даатгал таныг сонсож байна.
- 7 хоногийн өмнө ийм ийм осол болоод, миний нөхөн төлбөрийг өгнө гэсэн тэд гэсэн улын дугаартай машин гэсэн чинь
- Таны төр мөрөгсөн машин чинь бичиг баримтаа дутуу өгсөн байна гэлээ.
- Уг нь би хохирогч тал байгаа юмаа. Тэр мөргөсөн талдаа та хэд өөрсдөө дутуу материала шаардаад авдаггүй юм уу гэсэн чинь за бид эргээд холбоо барина гэлээ.
Ингээд 10 хонолоо, 11 дэхь хоног дээр нь залгахгүй болхоор нь, мөн л аанай машины дугаараа хэлээд хохирогч байнаа, нөхөн төлбөрөө авъяа гэлээ.
- За та манай менежертэй холбоо бариарай гээд дугаар өглөө.
Уг менежрлүү нь 4 хоног залгаад утсаа авдаггүй ээ.
Эргэж залгаад за 15 хоночихлоо, нөхөн төлбөрөө авъя гэж хэлээд мөн л улсын дугаараа хэллээ.
- Тэгсэн та манай менежертэй яриарай гээд дахиад дугаар өглөө.
Энэ мэтчилэн залгасаар бүтэн нэг сар болчихлоо. Цагаан сар болох гээд, муухай машин тэрэгтэй санаа зовоод сая Миг даатгал руу залгалаа.
- Мөн л оператор бүсгүй: Манай менежертэй ярь гэхээр нь уур хүрээд, менежерүүд чинь бүтэн сар утсаа авсангүй ээ, зүгээр дотуур холбоогоороо холбоод өг гэсэн чинь менежер нь утсаа авч байна.
- Би ингээд хохирчихлоо, бүтэн сар залгалаа. 825,000₮ өгчих боломжгүй юу? Ямар хүнд сурталтай, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байгууллага вэ гэсэн чинь
- Чи тэгээд яах гээд байгаан бэ? Чамд би хэлээд байна шдээ. Материалаа өгсөн юмуу гэж асуугаад байна.
- Өгөөгүй байталаа чам руу ингээд залгаад байх уу? Тэд дугаартай тэр гэж өчнөөн залгалаа гэсэн чинь
- Чи тэгээд тэр материалаа өгсөн хүнтэйгээ л ярь л даа гэж томров.
Хэлэх үг олдсонгүй. Та хэдийн энэ үйлчилгээний тухай хэлдэг байгууллага байна уу гэсэн чинь
- Тэр байгуулгаараа яваарай гэлээ.
Технилогт суурилсан гэж өчнөөн релам явуулна. Тэгээд бодит бичиг баримт нэхнэ. Өөрийнхөө үйлчлүүлэгчээс биш хохирогчын дарамталж, хоног хугацаа хүндрэл учруулж эцэст нь загнана.
Ийм даатгалын үйлчилгээ гэж байдаг уу? Өөрөөсөөө мөнгө гаргаж машинаа янзлуулчихаад, энэ байгуулгийн талаар өргөдөл бичиж өгнө. Ганцхан надаас гадна хэдэн ч хүнийг ингэж хохироож, доромжилж, хүндрэл учруулж байгаан билээ! МИГ ДААТГАЛААР ҮЙЛЧЛҮҮЛЭХДЭЭ БОЛГООМЖТОЙ БАЙНА УУ. Санхүүгийн зохицуулах хороо энэ компанид анхаарч ажиллана уу." хэмээжээ. 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667590
0 эможи

keyboard_arrow_up