Баян-Өлгий аймагт хулгайн ан хийж байсан этгээдүүдийг хилчид илрүүлжээ
2026 оны 2 сарын 10

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар хулгайн ан хийж байсан иргэдийг хил хамгаалах байгууллагын алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хариуцсан хилийн бүсэд Монгол Улсын нэг иргэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын дөрвөн иргэн хамтран хууль бусаар хулгайн ан хийж байсныг хилчид илрүүлэн саатуулсан байна.
Уг хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667539
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
