ХӨСҮТ: Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 16-нд дуусна

2026 оны 2 сарын 09

Arslan.mn

2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн 10–15 насны хүүхдүүдэд Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хамруулж байгаа. Энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлээд байгаа юм.

Нэмэлт дархлаажуулалт хоёрдугаар сарын 16 хүртэл үргэлжилнэ.

Дархлаажуулалт хийх хугацаа:

2026 оны 01 дүгээр сарын 26-наас

2026 оны 02 дугаар сарын 16 хүртэл

Хаана?

  • Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
  •  Сум, өрхийн эрүүл мэндийн төв
  •  Салбар амбулатори
  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет

Хэрэглэж буй вакцин нь

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн,

  • GMP

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

  • Аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667518
0 эможи

ХӨСҮТ
keyboard_arrow_up