Буга гэмтсэн хашааг барьсан “Эс Жи Жи Эс” ХХК-ийн газрын эрхийг хэсэгчлэн цуцаллаа
2026 оны 2 сарын 03

Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд буга гэмтсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамнаас мэдээлэл хийлээ. Ингэхдээ тус буга гэмтсэн хашааг барьсан “Эс Жи Жи Эс” ХХК-ийн газрын эрхийг хэсэгчлэн цуцаллаа. Мөн амь үрэгдсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаас гадна ААН-ийг 30 сая төгрөгөөр торгохоор болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667449
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
