11 аймаг, 56 сумын нутгаар цагаан зудтай байна

2026 оны 2 сарын 03

Arslan.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд Өвөрхангайн Сант, Баянгол сумдын (1 аймаг 2 сум) нутгаар төмөр буюу шилэн зудын, Увсын Ховд, Түргэн, Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур сум буюу нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Бөхмөрөн, Сагил, Давст, Тэс, Наранбулаг, Зүүнхангай, Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Сантмаргац, Их-Уул, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Булганы Баян-Агт, Хутаг-Өндөр, Бугат, Хишиг-Өндөр, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр сумд буюу нийт 16 аймаг 77 сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667447
0 эможи

keyboard_arrow_up