Бог мал худалдах гээд БНХАУ-ын иргэнд 1.4 тэрбум төгрөгөө залилуулжээ

2026 оны 2 сарын 03

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мал худалдах нэрийдлээр их хэмжээний мөнгө залилуулсан гэх хэрэг бүртгэгджээ. 

Тодруулбал, иргэн Ш нь БНХАУ-ын иргэн Ө гэх хүнтэй өнгөрсөн оны наймдугаар сард бог мал худалдаж авахаар тохиролцжээ. Улмаар орон нутгаас мал цуглуулан тухайн сумдад үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанид хүлээлгэн өгсөн байна.

Гэвч иргэн Ш нь худалдаанаас олох байсан 1 тэрбум 400 сая төгрөгийн ашиг мөнгөө авч чадалгүй залилуулсан гэх гомдол гаргасан бөгөөд уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан худалдаа, наймааны хэлцэл хийхдээ албан ёсны гэрээ байгуулах, урьдчилгаа болон төлбөрийн баталгааг сайтар нягталж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667444
0 эможи

keyboard_arrow_up