“Талх Чихэр” ХК 1.2 тонн орчим хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлээд байна

2026 оны 2 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК олон улсын зах зээлд тогтвортой экспорт хийж, үндэсний хүнс үйлдвэрлэлийн салбар дахь чанар, стандартыг дэлхийд таниулсаар байна.

Учир нь тэд хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүнсний бүтээгдэхүүний аудит, хяналт, баталгаажуулалтыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг FSSC 22000 (v6) стандартыг өдөр тутмын үйлдвэрлэлдээ нэвтрүүлж чаджээ. “Талх Чихэр” ХК сүүлийн жилүүдэд Швейцар, Швед, БНСУ, АНУ зэрэг орнуудад тасралтгүй экспорт хийж, гадаадад оршин суугаа хэрэглэгчдэдээ эх орныхоо амт, уламжлал шингэсэн тавгийн идээгээ хүргэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна.

Хүнсний манлай үйлдвэрийн хувьд “Талх Чихэр” ХК экспортыг хариуцсан гурван мэргэжлийн байгууллагатай хамтран 2026 он гарснаас хойш 1.2 тонн орчим хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлээд байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгааг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667441
0 эможи

Талх Чихэр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up