IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт шилжүүлнэ гэв
2026 оны 2 сарын 02

2025 оны VI улирлын Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг иргэдийн дансанд нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд ороогүй байгаа.
Энэ асуудлыг Татварын ерөнхий газраас тодруулахад, “2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 1.3 сая иргэнд нийт 110 тэрбум төгрөгөөр олгохоор тооцоолж, холбогдох санхүүжилтийн хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас шийдвэр гармагц иргэдийн данс руу шилжүүлнэ” гэх тайлбарыг өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667424
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
