19 настай хүү АХЫГАА АЮУЛТ ӨВЧНӨӨС нь аврахын тулд, ээждээ жоохон ч гэсэн туслахын тулд хүсэл мөрөөдлөө орхин ОЛДСОН АЖИЛ БҮХНИЙГ хийж байна

2026 оны 1 сарын 30

Arslan.mn

Д.Жанцансүрэн нь 19 настай. Өнөөдөр ахыгаа аюулт өвчнөөс нь аврахын тулд, ээждээ жоохон ч гэсэн туслахын тулд хүсэл мөрөөдлөө орхин олдсон ажил бүхнийг хийж байна.

Түүний ахыг Д.Намшир гэдэг бөгөөд өдгөө 21 настай. Ид сурч, хөдөлмөрлөх насан дээрээ хорт хавдар хэмээх аюулт өвчинтэй нүүр тулж, БНХАУ-д зургаан сарын турш химийн эмчилгээ хийлгэн, мэс заслын ард ч амжилттай гарчээ. 

Гэвч бүх асуудлыг нуруун дээрээ үүрч явсан ААВ нь өнгөрсөн оны 11 дүгээр сард зуурдаар таалал төгсөж, энэ гэр бүлийнхэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг үнэнтэй өдөр бүр нүүр тулж явна. Эмчилгээнд сардаа 30,000,000 сая төгрөг хэрэг болдог бөгөөд аав нь байхдаа энэ бүхнийг зохицуулдаг байж. 

Аав минь, хань минь байхад бүх зүйл сайхан, бүтэн, дүүрэн, баян байж гэж ярих энэ гэр бүлийнхэн аюулт өвчнийг давахад хэдхэн л алхам үлдсэн тул ийнхүү өнөөдөр Монголын ард түмнээс тусламж гуйж байна.

Хандивын данс: 5619066974

IBAN: 03000500

Д.НАМШИР  /эмчлүүлэгчийн данс/

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667401
0 эможи

keyboard_arrow_up