Засварын газар гал гарч, гурван машин шатжээ
2026 оны 1 сарын 30

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороонд засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 17:49 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор хэсэг болон дээврийн хэсэг, 12х18 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 дугаар давхрын 2 өрөөний хана, дээврийн хэсэг, засварын газар дотор байсан "Prius" загварын суудлын автомашин, "RX450h" загварын суудлын автомашин, "Premio" загварын суудлын автомашин тус тус бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667397
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
