Зэрлэг амьтны тоо толгойг хамгаалах идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэх зорилгоор Богдхан ууланд нийт 120 боодол өвс байршуулжээ

2026 оны 1 сарын 29

Arslan.mn

Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчинг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хамгаалах идэш тэжээлийн хомсдлоос сэргийлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авах цэгийг хөхтөн амьтны тархац судалгааг үндэслэн тогтоосон.

Энэхүү судалгаагаар 14 цэгийг тогтоож 2025 оны 11 дүгээр сарын сүүлээс эхлэн 7 хоногийн давтамжтай тухайн цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нүхтийн аманд 50 боодол өвс, Хүрхрээгийн аманд 2 хэсэг газар 40 боодол өвс , өнөөдөр /2026.01.29/ Манзуширын аманд 30 боодол өвс нийт 120 боодол буюу 2,5 тн өвс байршуулж биотехникийн арга хэмжээ авлаа гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667391
1 эможи

keyboard_arrow_up