“ИНҮТ“ ТӨХХК-ийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлагдлаа

2026 оны 1 сарын 29

Arslan.mn

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх  салбарын сайдтай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Өнөөдөр Зам, тээврийн яаманд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажуулах үйл ажиллагаа болсон байна.

Энэ үеэр салбарын сайд Засгийн газрын 2025-2030 оны таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлууд дээр Зам, тээврийн яамны харьяа байгууллагын дарга нар үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сэтгэлтэй зүтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг сануулжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667384
0 эможи

keyboard_arrow_up