Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн хоёр этгээдийг Хятадаас албадан авчирлаа

2026 оны 1 сарын 27

Arslan.mn

Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” нарыг олж тогтоон, БНХАУ-аас албадан авчирлаа.

Уг этгээдүүдийг 2023-2024 онд насанд хүрээгүй хохирогчид хүч хэрэглэн хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж биеийг нь үнэлүүлсэн гэх үйлдлийг Хүн худалдаалах гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн эрэн сурвалжилжээ. 

Улмаар энэ сарын 19-нд БНХАУ-ын нутаг дэвсгэрт баривчлуулсан байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667350
0 эможи

keyboard_arrow_up